Мөнхөд утаатай өвөл дунд л амьдарсан мэт... Өглөө харанхуйд сэрэх, сургууль дээр очиход бүүдгэр, халуун цай, халуун кофе, дулаахан хүмүүстэйгээ дулаахан ярианууд, номнууд, кинонууд бас дуусашгүй их хичээл, бас бус ажлууд... Бэлэг авахаас илүү өгөхөд сэтгэлийн таашаал оршдгийг олж нээсэн нь... Хоол хийж сурна гэдэг алсын алсад үзэгдэх цэг төдий байсан ч нэг л орой гэнэт сурчихсан... Бас би хөөрхөн муужгайтай болмоор байна. Зөндөө олон дуунууд сонсоод... Утас гэнэт гацахаар нөөц утсаа гаргаж ирсэн шиг... Шөнө дунд гэнэт сэрэхэд амьдрал утгагүй санагдаж нойр хулжсан нь. Хэд хэдэн удаа. Дийлдэшгүй их нойр. Урд насандаа муур байж дээ яахын аргагүй. Өвлийн хүлээлтүүд. Алсын алсаас галт тэргээр, онгоцоор ирнэ дээ над руу. Жаргалтай эхэлсэн жил жаргалтай дуусах. Дулаахан өнгөтэй жил байлаа. Pieces of my heart.
Sunday, December 22, 2013
Өвөл ба төгсгөл
Мөнхөд утаатай өвөл дунд л амьдарсан мэт... Өглөө харанхуйд сэрэх, сургууль дээр очиход бүүдгэр, халуун цай, халуун кофе, дулаахан хүмүүстэйгээ дулаахан ярианууд, номнууд, кинонууд бас дуусашгүй их хичээл, бас бус ажлууд... Бэлэг авахаас илүү өгөхөд сэтгэлийн таашаал оршдгийг олж нээсэн нь... Хоол хийж сурна гэдэг алсын алсад үзэгдэх цэг төдий байсан ч нэг л орой гэнэт сурчихсан... Бас би хөөрхөн муужгайтай болмоор байна. Зөндөө олон дуунууд сонсоод... Утас гэнэт гацахаар нөөц утсаа гаргаж ирсэн шиг... Шөнө дунд гэнэт сэрэхэд амьдрал утгагүй санагдаж нойр хулжсан нь. Хэд хэдэн удаа. Дийлдэшгүй их нойр. Урд насандаа муур байж дээ яахын аргагүй. Өвлийн хүлээлтүүд. Алсын алсаас галт тэргээр, онгоцоор ирнэ дээ над руу. Жаргалтай эхэлсэн жил жаргалтай дуусах. Дулаахан өнгөтэй жил байлаа. Wednesday, October 9, 2013
Учрал
Учрал бүхэн учигтай. Анх удаа уулзсан ч энэ бол анхных биш, урьд урьдны бүх л амьдралдааа бие биенээ хайсаар, олсоор ирсэн гэдгээ мэдрэх тэр л мөч. Энэхэн насанд бидний дунд түм түмэн уулс оршиж, биднийг зааглах тэнгис далай олон олноороо хөндөлсөж байвч, бид бие биесээсээ мянга мянган бээрээр тусгаарлагдаж байлаа ч гэсэн, бидний хамт байсан өдрүүд нэгэн гарын таван хуруунаас бага тоологдох хэдий ч , энэ бол бид хэзээ ч ахин тааралдахгүй гэсний нотолгоо биш юм. Дараагийн төрөлдөө цоо шинээр мэт хуучнаараа уулзаж, алдсан бүх урьдны өдрүүдээ нөхөн, аз жаргалтайгаар төгсгөхийн төлөө!!!!
Sunday, October 6, 2013
Цэг
Ай, хэзээ энэ бүхэн дуусгавар болох вэ? Жилүүд, сарууд, өдрүүд, цагууд хурдан биш ч гэлээ яваад л байна даа... Яваад л бай даа.... Нэг л мэдэхэд эндээс явчихсан байх болно.
Thursday, September 19, 2013
...унтах гээд гэгээн цагаан өдөр орон дээрээ хэвтэх үестээ би маш их аз жаргалыг мэдэрдэг. Би жаргаж байна даа гэж боддог ч үгүй, зүгээр л энэ их таатай мэдрэмж. Хөвөн даавуун биш бүтээлэг минь дандаа л гое сэрүүхэн байдаг, хөвсгөр зөөлхөн хөнжлөө нөмрөхөд би хорвоогийн хамгийн амар амгалан нэгэн болдог.
Өнөөдөр ийн хэвтээд нүүрэн дээр тусах нарны цацрагууд миний арьсыг хэрхэн илбэж буйг, зүүд нойр хэзээ ирэхийг бодон байх үест гэнэт аньсан аньсаганы минь цаана нэгэн бороотой шөнө бүрхэг малгай духдуулсан, пальто өмссөн эр тамхи татан зогсох үзэгдэв. Түүний нүүр царай, нүд хөмсөг огтоос харагдахгүй авч яг тэр гудамж, яг тэр барилгууд, яг тэр шөнө хагас сэрүү, хагас унтаа ухаанд минь дэндүү танил, магад өчигдөрхөн би тэнд байсан юм шиг санагдах нь туйлаас хачин. Би хэзээ ч ирэхгүйгээр орхин одохдоо хамгийн сүүлийн удаа түүнийг харсан нь энэ юм болов уу урьд насандаа? Эсвэл би өөрөө тэр эр байв уу? Хамгийн эцсийн удаа харсан гэж бодвоос магад би өөрийн шийдвэрээр бүр явсан эс болбоос өөрөө ч эцсийх гэдгийг мэдэлгүй маргааш уулзана гэж бодон инээмсэглэн салсан ба маргааш нь болохоос өмнө ямар нэгэн муу зүйл тохиолдон тэрхүү насны бидний учрал цэглэсэн. Хэрэв би тэр эр өөрөө байсан бол ямар нэгэн шинэ зүйлийн эхлэл дээр ирчихээд хуучин амьдралтайгаа салах ес гүйцэтгэн тамхи татан зогссон нь тэр байх. Түүний хүсээгүй шинэ амьдрал, түүний байж чадахаа байсан хуучин амьдрал хоерыг зааглах энэ л шөнө.
Одоо ч тэр дүр зураг нүдэнд харагдсааг, магад ердөө энгийн нэгэн зүүд л байсан буй заа...

Sunday, September 15, 2013
Ийм амархан бас ийм хэцүү... Бүгдийг шатаагаад, бүгдийг салхинд хийсгээд, бүгдээс чөлөөлөгдөх. Намайг хүлж байсан бүгдэд баяртай гэж хэлмээр... Намайг чимээгүй хашгирч байхад сонсож байсан уу, миний зүрх хэрхэн хэдэн хэсэг болж урагдахыг харцнаас минь ажиж байсан уу, хэзээ ч гарамгүй их хүч, дэндүү их хүч зориулж байсныг мэдэрдэг байсан уу? Үхээд ахиж төрөх хэрэгтэй. Ахин төрөхдөө илүү хүчтэй бас илүү эмзэг...
Tuesday, September 10, 2013
Намар
Намар дандаа л ийм байдаг. Энэ дандаа гэхдээ 3 жилийн өмнө л эхэлсэн юм байна шүү. Дандаа л ийм зэврүүн, халуун өдөр нь ч дандаа л хүйтэн санагддаг, дандаа л өглөө гэрээсээ гарахдаа зузаалаад л зузаалаад л баймаар бас дандаа... өвдчихдөг. Хэнд ч шалтгааныг нь хэлмээргүй, эм уумааргүй, орондоо хэвтмээргүй, харин мартмаар сатаармаар... Өвдөхөд л эрүүл байхын үнэ цэнийг мэдэрнэ. Цаг хугацаа хурдхан өнгөрч би өвөл цас ороход гүймээр байна.
Thursday, August 29, 2013
... бүх л оройг олон хүмүүсийн дунд инээж, хөгжилдөж өнгөрөөчихөөд шөнө нь ахиад л хүйтэн хөнжилдөө шургах тэр л агшинд мэдргэддэг ганцаардал өглөөнөөс хойш нөмрөн авахуй. Бусдын идэхийг ажиглах гэж, бусадтай ярилцах гэж, хоолны халуун бус сэтгэлийн халууныг л мэдрэх гэж хоол иддэг бололтой. Өлсөвч хоол идэх хүсэл байхгүй. Сэтгэл өлсөөд байгааг андуураад байгаан болов уу гээд шинэхэн ном шүүрч аван уншивч үнэндээ тэр бусдаас ялгагдахгүй болчихсныг мэдээд ахиад улам л хоосрол мэдэв. Яагаад юм бүгд, хэн бүгд нэгэн цагт бусдаас онцгой мэт санагдавч цаг өнгөрөхийн хирээр улам л бүдгэрээд бүдгэрээд тэгээд хэтдээ хэн ч биш болоод хувирчихдаг юм бэ? Миний сэтгэл яагаад ийм уйдамхай юм бэ? Үнэндээ би яг одоо хэтийн бүх төлөвлөгөөгөө түр ч атугай хойш тавиад зүгээр л өөрийнхөө цагийг хүлээгээд бүх л өдөржин хэвтмээр байна. Ядаж өнөөдөртөө...
Subscribe to:
Comments (Atom)