Мөнхөд утаатай өвөл дунд л амьдарсан мэт... Өглөө харанхуйд сэрэх, сургууль дээр очиход бүүдгэр, халуун цай, халуун кофе, дулаахан хүмүүстэйгээ дулаахан ярианууд, номнууд, кинонууд бас дуусашгүй их хичээл, бас бус ажлууд... Бэлэг авахаас илүү өгөхөд сэтгэлийн таашаал оршдгийг олж нээсэн нь... Хоол хийж сурна гэдэг алсын алсад үзэгдэх цэг төдий байсан ч нэг л орой гэнэт сурчихсан... Бас би хөөрхөн муужгайтай болмоор байна. Зөндөө олон дуунууд сонсоод... Утас гэнэт гацахаар нөөц утсаа гаргаж ирсэн шиг... Шөнө дунд гэнэт сэрэхэд амьдрал утгагүй санагдаж нойр хулжсан нь. Хэд хэдэн удаа. Дийлдэшгүй их нойр. Урд насандаа муур байж дээ яахын аргагүй. Өвлийн хүлээлтүүд. Алсын алсаас галт тэргээр, онгоцоор ирнэ дээ над руу. Жаргалтай эхэлсэн жил жаргалтай дуусах. Дулаахан өнгөтэй жил байлаа. Sunday, December 22, 2013
Өвөл ба төгсгөл
Мөнхөд утаатай өвөл дунд л амьдарсан мэт... Өглөө харанхуйд сэрэх, сургууль дээр очиход бүүдгэр, халуун цай, халуун кофе, дулаахан хүмүүстэйгээ дулаахан ярианууд, номнууд, кинонууд бас дуусашгүй их хичээл, бас бус ажлууд... Бэлэг авахаас илүү өгөхөд сэтгэлийн таашаал оршдгийг олж нээсэн нь... Хоол хийж сурна гэдэг алсын алсад үзэгдэх цэг төдий байсан ч нэг л орой гэнэт сурчихсан... Бас би хөөрхөн муужгайтай болмоор байна. Зөндөө олон дуунууд сонсоод... Утас гэнэт гацахаар нөөц утсаа гаргаж ирсэн шиг... Шөнө дунд гэнэт сэрэхэд амьдрал утгагүй санагдаж нойр хулжсан нь. Хэд хэдэн удаа. Дийлдэшгүй их нойр. Урд насандаа муур байж дээ яахын аргагүй. Өвлийн хүлээлтүүд. Алсын алсаас галт тэргээр, онгоцоор ирнэ дээ над руу. Жаргалтай эхэлсэн жил жаргалтай дуусах. Дулаахан өнгөтэй жил байлаа. Wednesday, October 9, 2013
Учрал
Учрал бүхэн учигтай. Анх удаа уулзсан ч энэ бол анхных биш, урьд урьдны бүх л амьдралдааа бие биенээ хайсаар, олсоор ирсэн гэдгээ мэдрэх тэр л мөч. Энэхэн насанд бидний дунд түм түмэн уулс оршиж, биднийг зааглах тэнгис далай олон олноороо хөндөлсөж байвч, бид бие биесээсээ мянга мянган бээрээр тусгаарлагдаж байлаа ч гэсэн, бидний хамт байсан өдрүүд нэгэн гарын таван хуруунаас бага тоологдох хэдий ч , энэ бол бид хэзээ ч ахин тааралдахгүй гэсний нотолгоо биш юм. Дараагийн төрөлдөө цоо шинээр мэт хуучнаараа уулзаж, алдсан бүх урьдны өдрүүдээ нөхөн, аз жаргалтайгаар төгсгөхийн төлөө!!!!
Sunday, October 6, 2013
Цэг
Ай, хэзээ энэ бүхэн дуусгавар болох вэ? Жилүүд, сарууд, өдрүүд, цагууд хурдан биш ч гэлээ яваад л байна даа... Яваад л бай даа.... Нэг л мэдэхэд эндээс явчихсан байх болно.
Thursday, September 19, 2013
...унтах гээд гэгээн цагаан өдөр орон дээрээ хэвтэх үестээ би маш их аз жаргалыг мэдэрдэг. Би жаргаж байна даа гэж боддог ч үгүй, зүгээр л энэ их таатай мэдрэмж. Хөвөн даавуун биш бүтээлэг минь дандаа л гое сэрүүхэн байдаг, хөвсгөр зөөлхөн хөнжлөө нөмрөхөд би хорвоогийн хамгийн амар амгалан нэгэн болдог.
Өнөөдөр ийн хэвтээд нүүрэн дээр тусах нарны цацрагууд миний арьсыг хэрхэн илбэж буйг, зүүд нойр хэзээ ирэхийг бодон байх үест гэнэт аньсан аньсаганы минь цаана нэгэн бороотой шөнө бүрхэг малгай духдуулсан, пальто өмссөн эр тамхи татан зогсох үзэгдэв. Түүний нүүр царай, нүд хөмсөг огтоос харагдахгүй авч яг тэр гудамж, яг тэр барилгууд, яг тэр шөнө хагас сэрүү, хагас унтаа ухаанд минь дэндүү танил, магад өчигдөрхөн би тэнд байсан юм шиг санагдах нь туйлаас хачин. Би хэзээ ч ирэхгүйгээр орхин одохдоо хамгийн сүүлийн удаа түүнийг харсан нь энэ юм болов уу урьд насандаа? Эсвэл би өөрөө тэр эр байв уу? Хамгийн эцсийн удаа харсан гэж бодвоос магад би өөрийн шийдвэрээр бүр явсан эс болбоос өөрөө ч эцсийх гэдгийг мэдэлгүй маргааш уулзана гэж бодон инээмсэглэн салсан ба маргааш нь болохоос өмнө ямар нэгэн муу зүйл тохиолдон тэрхүү насны бидний учрал цэглэсэн. Хэрэв би тэр эр өөрөө байсан бол ямар нэгэн шинэ зүйлийн эхлэл дээр ирчихээд хуучин амьдралтайгаа салах ес гүйцэтгэн тамхи татан зогссон нь тэр байх. Түүний хүсээгүй шинэ амьдрал, түүний байж чадахаа байсан хуучин амьдрал хоерыг зааглах энэ л шөнө.
Одоо ч тэр дүр зураг нүдэнд харагдсааг, магад ердөө энгийн нэгэн зүүд л байсан буй заа...

Sunday, September 15, 2013
Ийм амархан бас ийм хэцүү... Бүгдийг шатаагаад, бүгдийг салхинд хийсгээд, бүгдээс чөлөөлөгдөх. Намайг хүлж байсан бүгдэд баяртай гэж хэлмээр... Намайг чимээгүй хашгирч байхад сонсож байсан уу, миний зүрх хэрхэн хэдэн хэсэг болж урагдахыг харцнаас минь ажиж байсан уу, хэзээ ч гарамгүй их хүч, дэндүү их хүч зориулж байсныг мэдэрдэг байсан уу? Үхээд ахиж төрөх хэрэгтэй. Ахин төрөхдөө илүү хүчтэй бас илүү эмзэг...
Tuesday, September 10, 2013
Намар
Намар дандаа л ийм байдаг. Энэ дандаа гэхдээ 3 жилийн өмнө л эхэлсэн юм байна шүү. Дандаа л ийм зэврүүн, халуун өдөр нь ч дандаа л хүйтэн санагддаг, дандаа л өглөө гэрээсээ гарахдаа зузаалаад л зузаалаад л баймаар бас дандаа... өвдчихдөг. Хэнд ч шалтгааныг нь хэлмээргүй, эм уумааргүй, орондоо хэвтмээргүй, харин мартмаар сатаармаар... Өвдөхөд л эрүүл байхын үнэ цэнийг мэдэрнэ. Цаг хугацаа хурдхан өнгөрч би өвөл цас ороход гүймээр байна.
Thursday, August 29, 2013
... бүх л оройг олон хүмүүсийн дунд инээж, хөгжилдөж өнгөрөөчихөөд шөнө нь ахиад л хүйтэн хөнжилдөө шургах тэр л агшинд мэдргэддэг ганцаардал өглөөнөөс хойш нөмрөн авахуй. Бусдын идэхийг ажиглах гэж, бусадтай ярилцах гэж, хоолны халуун бус сэтгэлийн халууныг л мэдрэх гэж хоол иддэг бололтой. Өлсөвч хоол идэх хүсэл байхгүй. Сэтгэл өлсөөд байгааг андуураад байгаан болов уу гээд шинэхэн ном шүүрч аван уншивч үнэндээ тэр бусдаас ялгагдахгүй болчихсныг мэдээд ахиад улам л хоосрол мэдэв. Яагаад юм бүгд, хэн бүгд нэгэн цагт бусдаас онцгой мэт санагдавч цаг өнгөрөхийн хирээр улам л бүдгэрээд бүдгэрээд тэгээд хэтдээ хэн ч биш болоод хувирчихдаг юм бэ? Миний сэтгэл яагаад ийм уйдамхай юм бэ? Үнэндээ би яг одоо хэтийн бүх төлөвлөгөөгөө түр ч атугай хойш тавиад зүгээр л өөрийнхөө цагийг хүлээгээд бүх л өдөржин хэвтмээр байна. Ядаж өнөөдөртөө...
Sunday, August 25, 2013
Хаанаас ч ирж, хаашаа ч явдаг юм бэ дээ, бид... Гэхдээ энэ хоер цэг хамаагүй, харин дундуур нь татагдах шугаманд л хамаг учир буй мэт. Хэдэн мянган жилээр тоологдох уртаас урт хэрчмийн ердөө л төө хүрэхгүй зайнд нь оршоод л дуусах он жилүүд минь... Магадгүй дуусдаггүй байх, өөр нэгэн хэсэг рүү л нүүдэллэдэг ч юм бил үү? Төө хүрэхгүй зайнд минь тохиох олон мянган учралууд, олон олон хаврууд минь... Хэтэрхий богино зайнд хэтийдсэн олон шаналлууд минь... Үүнээс ч давах жаргалууд минь бас... Орь ганцаар мэт санагдавч анхны харц, анхны уузалтаар л татагдах увидаст учралуудын тоо хуруу дарам цөөхөн... Зүрх үүрд мөстжээ хэмээн бодох үест хаврын нартай хамт хайлуулахаар ирсэн дулаахан инээмсэглэлүүд... Нойр хулжих үест шүүрч аваад л уншихад сэтгэл хийгээд оюуныг тайвшруулах шүлгүүдийг бас л нэгэн нойр нь үргэсэн хүмүүн бичээ дээ? Тоост хорвоогийн ердөө нэгэн тоосонцор төдий ч...
Tuesday, August 6, 2013
Stages of life
Амьдрал хэд хэдэн үе шатаас бүрдээд тэдгээр үе шатууд бас дотроо бичил үе шатуудтай юм шиг.
Би амьдралынхаа хамгийн хачирхалтай үеүүдийн нэгд явж байгаа мэт санагдана. Энэ бол их сургуулийн үе. Хүүхэд нас, том хүн хоерын яг завсар. Хүүхэд насандаа, эцэг эхийнхээ гэрт мөнхөд бяцхан эрх охин нь байгаад үлдчихмээр юм шиг эсвэл шууд л бие даасан амьдралаа бушуухан эхэлчихмээр...Аль алиныг нь би яг одоо хийж чадахгүй болохоор л тэгэж их тэмүүлж байгаа юм.
Ойрд яг л нэг жуулчин шиг л санагдах болов. Өд нь ургачихаад нисэхэд хэдийнээ бэлэн болчихсон байгаа шувуу ч юм уу. Гэнэт байж байгаад бүх номоо дэлгэж тавиад авахыг нь аваад бусдыг нь хүнд бэлэглэчихмээр, хамаг хувцасаа шатаагаад эсвэл асрамжийн газар өгчихмөөр, тэмдэглэлүүдээ бүгдийг нь ураад хаячихмаар санагдах мэдрэмжүүд...
Юунд ч санаа зовох хэрэггүй мэт харагдаж байгаа ч үнэндээ толгой тархийг хэдэн хэсэг болгоод хаячихаж ч чадах бодлууд минь, миний шаналлууд...
Энэ үе шатаас гэхдээ би эцгийн гэрээс явсан ч, энгүй их орчлонгийн хаана ч очиж юу ч хийлээ ч хэзээ ч гарахгүй мэт...

Sunday, August 4, 2013
3 цаг
Шөнийн 3 цагт
Хамаг дурсамж арилж
Би зүгээр л нэг том гуниг
Шөнийн 3 цагт
Ирээдүй огт харагдахгүй
Би зүгээр л нэг хоосон
Шөнийн 3 цагт
Надаас Би явж
Би гуниг, би цэнхэр өнгө
Хамаг дурсамж арилж
Би зүгээр л нэг том гуниг
Шөнийн 3 цагт
Ирээдүй огт харагдахгүй
Би зүгээр л нэг хоосон
Шөнийн 3 цагт
Надаас Би явж
Би гуниг, би цэнхэр өнгө
Friday, August 2, 2013
Metamorphosis
“I cannot make you understand. I cannot make anyone understand what is happening inside me. I cannot even explain it to myself.”
― Franz Kafka, The Metamorphosis
.... гэсэн үгс дээр нэмэх нь "Чиний дотор ч юу болж байгааг би ойлгохгүй юм". Үгүй ээ, ер нь л нэгтгээд хэлэхэд " Бид юу болоод байгааг огтхон ч ойлгохгүй байна". Миний буруу юу? Чиний буруу юу? Гэхдээ яагаад заавал ийм адгийн асуултуудыг тавих нөхцөл байдлыг бид үүсгэчихэв? Бидний энэ олон саадыг даван туулсан нөхөрлөлийн цэг энд л оршиж байсан юм уу? Хамтдаа удаан байхыг би л лав хүссэн, хүсэж ч байна. Харин чи? Би өвдөж байна. Харин чи? Надад гунигтай байна. Харин чамд? Надад харамсалтай байна. Харин чамд? Чи миний тухай бүгдийг мэдэж байсан. Харин би чиний тухай бараг юуг ч мэдэхгүй байсан гэдгээ мэдсэн. Энэ цагаас л бидний хоорондох зай холдож эхэлсэн юм болов уу? Эсвэл угаас л ийм зай байсаар ирснийг би л анзаараагүй юм болов уу? Яагаад намайг өвтгөх үгс хэлээд эхэлсэн юм бэ? Нэг удаа, хоер удаа, гуравдахь удаагаа... Ийм үгс сонсож сураагүй би тэсээгүй. Би явмаар болж эхэлсэн. Би өнгөрсөнг харж эхэлсэн. Илүү тодоор бас хар талуудтай нь... Миний хувьд чи буруутай, чиний хувьд би буруутай. Утгагүй юм. Төгсгөл ингээд л ирчихдэг юм уу? Бидний бүх дурсамж хаана байгаа юм бэ? Би чиний өнгөрсөнд орших нэгэн болоод хувирчихсан уу? Бид...

Thursday, July 25, 2013
My kind of goodbye
If I yell at you "This is our end. Goodbye forever" and go,
Don't believe in these words. I am still in your life.
But if I start slipping away silently, gradually
Know that I am bidding farewell to you.

Wednesday, July 24, 2013
Санаа алдалт
Түүний үгс дуусахад санаа алдав. Уртаас урт, гүнзгий санаа алдалт. Ном гэдэг чинь хэвлэгдээд л хэдэн мянгаараа гарч ирдэг үхсэн моддын цуглаан биш шүү дээ. Үгс нийлээд ном болно. Ганц хувь ч хэвлэгдээгүй атлаа арав арваараа номын дэлгүүрийн тавиур дээр хэвтэх номнуудаас хувь илүү номыг олж би уншаад дуусгасандаа санаа алдан сууна.
Saturday, July 20, 2013
Million reasons we shouldnt be together
Let's drink tequila. Let's get drunk. Let's forget the million reasons that kept us apart from each other. Let's leave the party right then and right there. Let's give that one small chance a chance.
Tuesday, July 16, 2013
Haruki Murakami "The elephant vanishes"
Дахиад л Мураками... Богино өгүүллэгийн мастер гэдгийг нь хожимдож мэдсэн ч мэдсэн уншсан таалсан учир алдсан цаг хугацаанд харамсахгүй байна. Зарим өгүүллэгийг нь уншихаар яг надад тохиосон юмсын талаар биччихсэн байдаг юм шиг санагддаг нь үнэхээр хачирхалтай. Богино өгүүллэгийнх нь нэг номыг анх удаа л онгоцны буудал дээр нээхэд эхний өгүүллэгт гарах гол дүрийн эмэгтэй яг миний явах гэж байсан газрыг зорисноор түүх эхлэхэд өөрийн мэдэлгүй цочин эргэн тойрноо ажихад хажууд Япон өвөө сууж байсан нь улам балмагдуулж байж билээ...
Түүний "Заан алга болсон нь" хэмээх номыг нь одоогоор уншиж байгаа бөгөөд өгүүллэг бүрийг уншсаны дараа өөрт төрсөн бодлуудыг товчхон товчхон бичээд явахаар шийдлээ энд.
"The wind-up bird and tuesday's women"
Нээх сайхан тайван Мягмар гарагийн өглөө хоолоо хийж байтал этгээд хачин үйлдлүүд ар араасаа хөвөрж... Магад бүгдэд л ийм Мягмар гараг байсан биз. Зүгээр л тэр үед анзааргагүй өнгөрчихсөн болохоор энгийн нэгэн Мягмар гараг гэж одоо болтол бодож явдаг байх ихэнх нь.
"The second bakery attack"
Ийм күүл эхнэр байхсан. Нөхрийнхөө надтай суухаас бүр өмнө үйлдсэн алдааны горыг хүртсэн ч үүнээс болж үл ойлголцол үүсгэлгүй харин ч бүх зүйлийг гартаа авч тэр хар толбыг амь эрсэдсэн аргаар ч хамаагүй цайруулж, хайр сэтгэлээ аврах тийм л күүл эхнэр.
"... бид ерөөс ямар ч сонголт хийдэггүй. Юмс болно. Эсвэл үгүй"
"The kangaroo communique"
Ямар нэгэн дүр зураг гэнэт л нэг хүнийг юу юугүй санагдуулаад явчихдаг даа? Гол учир нь энэ 2 хоорондоо ямар ч хамааралгүй. Тэгээд ихэнхидээ энэ санагдаад байгаа хүн нь тийм ч дотны хүн биш байх жишээний. Яагаад заримдаа ийм юм болчихдогийг тархи толгой минь л мэдэх байх. Бас огт танихгүй хэн нэгний гар бичмэлийг ч юмуу хараад эсвэл лифтэнд үлдээсэн сүрчигний үнэрийг ч юм уу үнэртээд түүнийг танихыг хүсэж, захиа биччихмээр санагдаж, тэгснээ огт танихгүй этгээд байж энэ л хүслийг минь хүсэл чигээр минь үлдээгээсэй гэж хүсэх...
"On seeing the 100% perfect girl one beautiful April morning"
Oh God, can I please see my 100% perfect guy one beautiful April morning? I dont mind if I only catch a glimpse of him as long as I would start believing again that there is still my perfect someone somewhere before I completely give up on love!
"Sleep"
Энэ дээр Анна Каренина гардаг гээд л бодчиход энэ ямар сайн сайхан өгүүллэг болох нь шууд үнэртэх учиртай. Би ч бас хэзээ нэгэн цагт эхнэр, эх хүн болчихоод өдөр тутмын амьдралдаа сатаараад ном хэзээ хамгийн сүүлд яг сууж хамаг анхаарлаа хандуулж уншлаа гээд бодоод зогсож байх вий. Өөрийн хамгийн үнэт номны нэгээ барьчихаад, хуудсыг нь эргүүлэх тоолондоо хуучин би хааччихав гээд өөрөө өөрөөсөө асуугаад тэгснээ гэнэт Яах гэж ер нь ном уншдаг байсан юм бэ гэж тээнэгэлзээд... Мэдэхгүй ээ, ингээд сууж байх өдөр ирэх л байх гээд бодоход гунигтай санагдсан ч бодоод л байх тусам жаргалтай санагдаж, бүр энэ өдрийг тэсэн ядан хүлээгээд ч байгаа юм шиг...
Хүмүүн хэдий өөрийгөө гэгээрлээ гэж бодовч хамгийн жижигхэн зүйлсээс ч айх сул нэгэн хэзээд байсаар байх болно.
"The fall of the Roman Empire,The 1881 Indian uprising, Hitler's Invasion of Poland, and the realm of raging winds"
Угаасаа энэ бол миний тэмдэглэлээ хөтөлдөг арга. Өдөр өдрийг хэзээ ч алдахгүй, шалгарсан арга.
"Lederhosen"
Өөр хэн нэгэн бидний дотно хүнтэй адилхан үйлдэл хийх ч юм уу зүгээр л гадаад төрхөөрөө адилхан байхад л гэнэт бид энэ үйлдэл, төрх нь ямар тэнэг, утгагүй бүр жигшмээр юм бэ гэдгийг мэдээд хайр огцом үзэн ядалт болон хувирдаг нь гунигтай. От любви до ненависти один шаг.
"Barn burning"
Би ч гэсэн насан багынхаа явдлыг жижиг деталь бүрээр нь санаж үзмээр л байна ш д. Гаж гаж хүмүүстэй учирдаг л хорвоо шүү дээ.
"The little green monster"
Бидэнд чин сэтгэлийн угаас дуралсан нэгнийг зүгээр л царай зүс дорой болохоор нь хэл амаараа алаад л...Хайраа илчлэх гэж ямар урт зам туулсныг нь ч үл тоон... Ийм муухай
"Family affair"
Үнэндээ энэ өгүүллэг л дээрх бүгдийг бичүүлэхэд хүргэсэн юм. Ах дүү хоер гарна. Энэ ах дүү хоерын харилцаа ах бид хоерынхтой тун ижил. Хэзээ ч таньдаг хүмүүсээс ийм харьцаатай ах дүү хоер олж байгаагүй болохоор зохиолоос ч атугай олсондоо баярлах. Илэн далангүй гэхэд арай л илэн далангүй. Ахыгаа санана. Яг л үүн дээр гардаг шиг нэг нь амьдралаа бодохоор шийдэхэд нөгөөх нь гэнэт өөрийнхөө амьдралыг эргэцүүлэн бодно. Энэ үеэс л эдгээр хоерын тэр нандин холбоос тасарч байгааг мэдээд хүлээн зөвшөөрөхгүй тэмцэх ч бууж өгөхөөс өөр аргагүй байдалд хүрээд... Амьдрал л юм даа

Saturday, June 29, 2013
Finding myself from the most unexpected places
Анхнаасаа л хийхийг хүсээгүй дадлага. Гэртээ өнжөөд ном уншаад хэвтэхсэн оронд нь гэсэн бодол минь. Гэвч намар өөртөө төвөг удахгүйн тулд хийхээс өөр арга үгүй дадлага. Даваад гарна даа яаж ийж байгаад гэсэн бодол минь.
Төөрөн төөрөн усан борооноор цагаасаа хожигдон очсон газар гаднаасаа эмнэлэг гэхээсээ илүүтэйгээр тийм нарийн гудамжинд элбэг тохиолддог хүнсний дэлгүүр гэлтэй. Зүрхшээн татсан хаалганы цаана үнэндээ тийм сайхан уур амьсгал байна гэж огтоос төсөөлөөгүй. Цайны цаг хүртэл л байж болно гэж хэлсэн дарга, санаандгүй хичнээн буруу зүйл хийсэн ч аашлалгүйгээр тайлбарлах найрсаг хөгшин эмч, бараг л үеийн юм шиг ярьж хөөрөх залуухан эмч эгч гээд энгийн бөгөөд сайхан хүмүүсээр дүүрэн 6 өрөөтэй жижигхэн тэрхүү эмнэлэгт суухад яагаад ч юм лагерийн байшинд байгаа юм шиг л тухтай тохьтой санагдаад байх юм. Ирж үзүүлж буй хүн тус бүрээс би амьдралын талаар хичээл сураад байгаа нь нэн таатай. 3 ихэр мөртлөө бие биенээсээ тэс өөр нялхас, өвчтэй ганц бие ахыгаа чин сэтгэлээр хайрлан асрах дүү, ээж нь өөр өрөөнд үзлэгт орж байхад намайг тас тэврээд уйлах жижигхэн хүүхэд, ой гарантай хүүхэдтэй атлаа ахин жирэмсэн болсондоо гэмшин суух залуухан эмэгтэй, хүйтэн зайрмаг идээд хоолойгоо өвтгөснөө мэдээд гэртээ байгаа зайрмагийг хаяна даа гэх бяцхан хүү гээд л тийшээ л очоогүй байсан бол хэзээ ч уулзахгүй байсан хүмүүс!
Заримдаа хүнд өөрийгөө бага ч атугай танихад нь тэс өөр орчин хэрэгтэй.

Monday, June 24, 2013
untitled
Болохгүйг хүснэ. Болохгүй болох цагт хүсэл биш байсныг мэднэ. Ахин нэг болохгүйг хайгаад, олоод, тэгээд л мөнөөх мөнхийн тойрогтоо орно. Өөрөө өөрийгөө өвтгөх зүйл хийгээд бурууг бусдад тохож санаа амарна. Гэвч зүүднүүд үнэнийг илчилнэ. Цаг хугацаа урсана. Цаг хугацааны урсгалд живэхгүйг хичээн хөвнө. Нисье гэвч далавч үгүй тул ургатал нь хөвөхөөс өөр зам алга.
Wednesday, June 19, 2013
The painted veil
Sometimes the greatest journey is the distance between two people
Гивлүүрийг минь сөхөөд жинхэнэ намайг олж хар. Гивлүүрийн бохир даавуун дээр наалдсан, намайг гэх тодотголуудыг л олж харах нүдээ аниад ,гараараа энэ өөдсийг урж тасдаад жинхэнэ намайг, миний сэтгэл зүрхийг олж хараад гайх. Энэ үеэс л хурим дуусаж, гэрлэлт эхэлнэ. Үзэн ядалтаа хайр болго оройтохоос нь өмнө.
Tuesday, June 18, 2013
The answers to nothing and the tears for everything
Oh, great! I just got all the answers. Selfish, egoistic, narcissistic, self-centered, egocentric, inconsiderate, careless, immature, confused, lost and spoiled. But those answers would solve nothing. Discovering them made me even more nauseous. So I stopped my thought from wandering. My brain is now stuck with these words and the facts that prove them and I swear they are quite lengthy.
I started sobbing shortly after hearing your voice. But it was not about me missing you or you trying to convince me what had happened earlier wasnt my fault at all. I hardly cry. This time I cried because it was way too much to handle. I feel how my old world is falling apart in front of my eyes. I see my mistakes, my failures and my regrets. I realize what a foolish person I am! I wont even try to be a better one, what is the use anyway?
Monday, June 17, 2013
Гэр шиг
Saturday, June 15, 2013
Departures and the return
Departures.
Жил, үгүй ээ 2 жил ч юм уу блоггүй явсны эцэст энэ киног үзээд дууссаныхаа дараа үүний тухай төрсөн мэдрэмжүүдээ, ер нь үүний ч гэлтгүй бүх юмны тухай бичих өөрийн газартай болмоор санагдаад... Тэгээд хэд хоног бодсны эцэст нээв.
Departures- явах, мордох, алсыг зорих, холдох.
Киноны дараа төрсөн мэдрэмж 1. Орхин одно гэдэг яг юу гэсэн үг вэ?
Хэн нэгэн биднийг үүрд орхин явсан мэт санагдавч хэзээ ч орхиогүй байх тохиолдол бий. Дахиж нүдэнд харагдахгүй ч сэтгэлд үргэлж хамт байх нэгнийг алсыг зорьсон гэж хэлвэл эндүүрэл болох биз. Хамт байна гэж зөвхөн бие махбодиороо хамт байхыг хэлдэггүй мэт.
Гэвч өдөр бүр уулзаж, юм ярьдаг ч ердөөсөө л алс хол байгаа мэт хүмүүс эргэн тойронд их. Тэдний ч, миний ч сэтгэлүүд бие биенийхээ сэтгэлүүдээс өөр орон зай, цаг хугацаанд орших тул эдгээр хүмүүсийн хувьд би явж одсон, миний хувьд ч эдгээр хүмүүс хаа нэг зүг рүү мордчихсон.
Киноны дараа төрсөн мэдрэмж 2. Бидний үнэхээр дуртай гэж бодсон зүйлс үнэхээр бидний дуртай зүйлс байдаг уу?
Хэрвээ тэгэх боломжтой байдаг бол энэ хорвоо дээрх бүх ажил мэргэжлийг тодорхой хугацаанд хийж үзэхсэн. Тэгээд өөрийн дуртай юмаа, өөрийгөө олохсон. Хэн ч байж болно. Би юунд ч дуралж болно. Гагцхүү хийж үзсэн цагтаа л мэднэ. Тийм зүйлээ олтол би ахин хэдэн удаа алдах бол, хэр их хугацааг өнгөрөөх бол? Би олчихсон бол яана? Би хэзээ ч олохгүй бол яана?
Киноны дараа төрсөн мэдрэмж 3. Гэрлэлт ба хувь хүн 2-ийн зааг хаана байдаг вэ?
Нөгөө талаа хэцүү байхад нь сэтгэлийн дэм өгөхийн тулд өөрөө өвдөж байсан ч тэвчих сэтгэл. Нөгөө тал буруу шийдвэр гаргаснаа мэдээд гэмээ хүлээх тэр мөчид уужуу ухаанаар зэмлэлгүй өнгөрөөх тэр мөч. Нөгөө тал өөрт нь хэлэлгүй шөнөөр сэм гарахад унтаж буй мэт дүр эсгэх тэр их итгэл. Нөгөө талын бүх юм тэвчишгүй болоход өөрөө яваад өгөх тэр их зориг. Хэсэг хугацаанд хол байсан ч буцаад эргээд л ирэх тэр хайр.
Киноны дараа төрсөн мэдрэмж 4. Энэ хөгжмүүд үү!
Киноны дараа төрсөн мэдрэмж 5. Хэсэг хугацааны дараа ахин үзэх хэрэгтэй.

Subscribe to:
Comments (Atom)