Thursday, August 29, 2013
... бүх л оройг олон хүмүүсийн дунд инээж, хөгжилдөж өнгөрөөчихөөд шөнө нь ахиад л хүйтэн хөнжилдөө шургах тэр л агшинд мэдргэддэг ганцаардал өглөөнөөс хойш нөмрөн авахуй. Бусдын идэхийг ажиглах гэж, бусадтай ярилцах гэж, хоолны халуун бус сэтгэлийн халууныг л мэдрэх гэж хоол иддэг бололтой. Өлсөвч хоол идэх хүсэл байхгүй. Сэтгэл өлсөөд байгааг андуураад байгаан болов уу гээд шинэхэн ном шүүрч аван уншивч үнэндээ тэр бусдаас ялгагдахгүй болчихсныг мэдээд ахиад улам л хоосрол мэдэв. Яагаад юм бүгд, хэн бүгд нэгэн цагт бусдаас онцгой мэт санагдавч цаг өнгөрөхийн хирээр улам л бүдгэрээд бүдгэрээд тэгээд хэтдээ хэн ч биш болоод хувирчихдаг юм бэ? Миний сэтгэл яагаад ийм уйдамхай юм бэ? Үнэндээ би яг одоо хэтийн бүх төлөвлөгөөгөө түр ч атугай хойш тавиад зүгээр л өөрийнхөө цагийг хүлээгээд бүх л өдөржин хэвтмээр байна. Ядаж өнөөдөртөө...
Sunday, August 25, 2013
Хаанаас ч ирж, хаашаа ч явдаг юм бэ дээ, бид... Гэхдээ энэ хоер цэг хамаагүй, харин дундуур нь татагдах шугаманд л хамаг учир буй мэт. Хэдэн мянган жилээр тоологдох уртаас урт хэрчмийн ердөө л төө хүрэхгүй зайнд нь оршоод л дуусах он жилүүд минь... Магадгүй дуусдаггүй байх, өөр нэгэн хэсэг рүү л нүүдэллэдэг ч юм бил үү? Төө хүрэхгүй зайнд минь тохиох олон мянган учралууд, олон олон хаврууд минь... Хэтэрхий богино зайнд хэтийдсэн олон шаналлууд минь... Үүнээс ч давах жаргалууд минь бас... Орь ганцаар мэт санагдавч анхны харц, анхны уузалтаар л татагдах увидаст учралуудын тоо хуруу дарам цөөхөн... Зүрх үүрд мөстжээ хэмээн бодох үест хаврын нартай хамт хайлуулахаар ирсэн дулаахан инээмсэглэлүүд... Нойр хулжих үест шүүрч аваад л уншихад сэтгэл хийгээд оюуныг тайвшруулах шүлгүүдийг бас л нэгэн нойр нь үргэсэн хүмүүн бичээ дээ? Тоост хорвоогийн ердөө нэгэн тоосонцор төдий ч...
Tuesday, August 6, 2013
Stages of life
Амьдрал хэд хэдэн үе шатаас бүрдээд тэдгээр үе шатууд бас дотроо бичил үе шатуудтай юм шиг.
Би амьдралынхаа хамгийн хачирхалтай үеүүдийн нэгд явж байгаа мэт санагдана. Энэ бол их сургуулийн үе. Хүүхэд нас, том хүн хоерын яг завсар. Хүүхэд насандаа, эцэг эхийнхээ гэрт мөнхөд бяцхан эрх охин нь байгаад үлдчихмээр юм шиг эсвэл шууд л бие даасан амьдралаа бушуухан эхэлчихмээр...Аль алиныг нь би яг одоо хийж чадахгүй болохоор л тэгэж их тэмүүлж байгаа юм.
Ойрд яг л нэг жуулчин шиг л санагдах болов. Өд нь ургачихаад нисэхэд хэдийнээ бэлэн болчихсон байгаа шувуу ч юм уу. Гэнэт байж байгаад бүх номоо дэлгэж тавиад авахыг нь аваад бусдыг нь хүнд бэлэглэчихмээр, хамаг хувцасаа шатаагаад эсвэл асрамжийн газар өгчихмөөр, тэмдэглэлүүдээ бүгдийг нь ураад хаячихмаар санагдах мэдрэмжүүд...
Юунд ч санаа зовох хэрэггүй мэт харагдаж байгаа ч үнэндээ толгой тархийг хэдэн хэсэг болгоод хаячихаж ч чадах бодлууд минь, миний шаналлууд...
Энэ үе шатаас гэхдээ би эцгийн гэрээс явсан ч, энгүй их орчлонгийн хаана ч очиж юу ч хийлээ ч хэзээ ч гарахгүй мэт...

Sunday, August 4, 2013
3 цаг
Шөнийн 3 цагт
Хамаг дурсамж арилж
Би зүгээр л нэг том гуниг
Шөнийн 3 цагт
Ирээдүй огт харагдахгүй
Би зүгээр л нэг хоосон
Шөнийн 3 цагт
Надаас Би явж
Би гуниг, би цэнхэр өнгө
Хамаг дурсамж арилж
Би зүгээр л нэг том гуниг
Шөнийн 3 цагт
Ирээдүй огт харагдахгүй
Би зүгээр л нэг хоосон
Шөнийн 3 цагт
Надаас Би явж
Би гуниг, би цэнхэр өнгө
Friday, August 2, 2013
Metamorphosis
“I cannot make you understand. I cannot make anyone understand what is happening inside me. I cannot even explain it to myself.”
― Franz Kafka, The Metamorphosis
.... гэсэн үгс дээр нэмэх нь "Чиний дотор ч юу болж байгааг би ойлгохгүй юм". Үгүй ээ, ер нь л нэгтгээд хэлэхэд " Бид юу болоод байгааг огтхон ч ойлгохгүй байна". Миний буруу юу? Чиний буруу юу? Гэхдээ яагаад заавал ийм адгийн асуултуудыг тавих нөхцөл байдлыг бид үүсгэчихэв? Бидний энэ олон саадыг даван туулсан нөхөрлөлийн цэг энд л оршиж байсан юм уу? Хамтдаа удаан байхыг би л лав хүссэн, хүсэж ч байна. Харин чи? Би өвдөж байна. Харин чи? Надад гунигтай байна. Харин чамд? Надад харамсалтай байна. Харин чамд? Чи миний тухай бүгдийг мэдэж байсан. Харин би чиний тухай бараг юуг ч мэдэхгүй байсан гэдгээ мэдсэн. Энэ цагаас л бидний хоорондох зай холдож эхэлсэн юм болов уу? Эсвэл угаас л ийм зай байсаар ирснийг би л анзаараагүй юм болов уу? Яагаад намайг өвтгөх үгс хэлээд эхэлсэн юм бэ? Нэг удаа, хоер удаа, гуравдахь удаагаа... Ийм үгс сонсож сураагүй би тэсээгүй. Би явмаар болж эхэлсэн. Би өнгөрсөнг харж эхэлсэн. Илүү тодоор бас хар талуудтай нь... Миний хувьд чи буруутай, чиний хувьд би буруутай. Утгагүй юм. Төгсгөл ингээд л ирчихдэг юм уу? Бидний бүх дурсамж хаана байгаа юм бэ? Би чиний өнгөрсөнд орших нэгэн болоод хувирчихсан уу? Бид...

Subscribe to:
Comments (Atom)