Дахиад л Мураками... Богино өгүүллэгийн мастер гэдгийг нь хожимдож мэдсэн ч мэдсэн уншсан таалсан учир алдсан цаг хугацаанд харамсахгүй байна. Зарим өгүүллэгийг нь уншихаар яг надад тохиосон юмсын талаар биччихсэн байдаг юм шиг санагддаг нь үнэхээр хачирхалтай. Богино өгүүллэгийнх нь нэг номыг анх удаа л онгоцны буудал дээр нээхэд эхний өгүүллэгт гарах гол дүрийн эмэгтэй яг миний явах гэж байсан газрыг зорисноор түүх эхлэхэд өөрийн мэдэлгүй цочин эргэн тойрноо ажихад хажууд Япон өвөө сууж байсан нь улам балмагдуулж байж билээ...
Түүний "Заан алга болсон нь" хэмээх номыг нь одоогоор уншиж байгаа бөгөөд өгүүллэг бүрийг уншсаны дараа өөрт төрсөн бодлуудыг товчхон товчхон бичээд явахаар шийдлээ энд.
"The wind-up bird and tuesday's women"
Нээх сайхан тайван Мягмар гарагийн өглөө хоолоо хийж байтал этгээд хачин үйлдлүүд ар араасаа хөвөрж... Магад бүгдэд л ийм Мягмар гараг байсан биз. Зүгээр л тэр үед анзааргагүй өнгөрчихсөн болохоор энгийн нэгэн Мягмар гараг гэж одоо болтол бодож явдаг байх ихэнх нь.
"The second bakery attack"
Ийм күүл эхнэр байхсан. Нөхрийнхөө надтай суухаас бүр өмнө үйлдсэн алдааны горыг хүртсэн ч үүнээс болж үл ойлголцол үүсгэлгүй харин ч бүх зүйлийг гартаа авч тэр хар толбыг амь эрсэдсэн аргаар ч хамаагүй цайруулж, хайр сэтгэлээ аврах тийм л күүл эхнэр.
"... бид ерөөс ямар ч сонголт хийдэггүй. Юмс болно. Эсвэл үгүй"
"The kangaroo communique"
Ямар нэгэн дүр зураг гэнэт л нэг хүнийг юу юугүй санагдуулаад явчихдаг даа? Гол учир нь энэ 2 хоорондоо ямар ч хамааралгүй. Тэгээд ихэнхидээ энэ санагдаад байгаа хүн нь тийм ч дотны хүн биш байх жишээний. Яагаад заримдаа ийм юм болчихдогийг тархи толгой минь л мэдэх байх. Бас огт танихгүй хэн нэгний гар бичмэлийг ч юмуу хараад эсвэл лифтэнд үлдээсэн сүрчигний үнэрийг ч юм уу үнэртээд түүнийг танихыг хүсэж, захиа биччихмээр санагдаж, тэгснээ огт танихгүй этгээд байж энэ л хүслийг минь хүсэл чигээр минь үлдээгээсэй гэж хүсэх...
"On seeing the 100% perfect girl one beautiful April morning"
Oh God, can I please see my 100% perfect guy one beautiful April morning? I dont mind if I only catch a glimpse of him as long as I would start believing again that there is still my perfect someone somewhere before I completely give up on love!
"Sleep"
Энэ дээр Анна Каренина гардаг гээд л бодчиход энэ ямар сайн сайхан өгүүллэг болох нь шууд үнэртэх учиртай. Би ч бас хэзээ нэгэн цагт эхнэр, эх хүн болчихоод өдөр тутмын амьдралдаа сатаараад ном хэзээ хамгийн сүүлд яг сууж хамаг анхаарлаа хандуулж уншлаа гээд бодоод зогсож байх вий. Өөрийн хамгийн үнэт номны нэгээ барьчихаад, хуудсыг нь эргүүлэх тоолондоо хуучин би хааччихав гээд өөрөө өөрөөсөө асуугаад тэгснээ гэнэт Яах гэж ер нь ном уншдаг байсан юм бэ гэж тээнэгэлзээд... Мэдэхгүй ээ, ингээд сууж байх өдөр ирэх л байх гээд бодоход гунигтай санагдсан ч бодоод л байх тусам жаргалтай санагдаж, бүр энэ өдрийг тэсэн ядан хүлээгээд ч байгаа юм шиг...
Хүмүүн хэдий өөрийгөө гэгээрлээ гэж бодовч хамгийн жижигхэн зүйлсээс ч айх сул нэгэн хэзээд байсаар байх болно.
"The fall of the Roman Empire,The 1881 Indian uprising, Hitler's Invasion of Poland, and the realm of raging winds"
Угаасаа энэ бол миний тэмдэглэлээ хөтөлдөг арга. Өдөр өдрийг хэзээ ч алдахгүй, шалгарсан арга.
"Lederhosen"
Өөр хэн нэгэн бидний дотно хүнтэй адилхан үйлдэл хийх ч юм уу зүгээр л гадаад төрхөөрөө адилхан байхад л гэнэт бид энэ үйлдэл, төрх нь ямар тэнэг, утгагүй бүр жигшмээр юм бэ гэдгийг мэдээд хайр огцом үзэн ядалт болон хувирдаг нь гунигтай. От любви до ненависти один шаг.
"Barn burning"
Би ч гэсэн насан багынхаа явдлыг жижиг деталь бүрээр нь санаж үзмээр л байна ш д. Гаж гаж хүмүүстэй учирдаг л хорвоо шүү дээ.
"The little green monster"
Бидэнд чин сэтгэлийн угаас дуралсан нэгнийг зүгээр л царай зүс дорой болохоор нь хэл амаараа алаад л...Хайраа илчлэх гэж ямар урт зам туулсныг нь ч үл тоон... Ийм муухай
"Family affair"
Үнэндээ энэ өгүүллэг л дээрх бүгдийг бичүүлэхэд хүргэсэн юм. Ах дүү хоер гарна. Энэ ах дүү хоерын харилцаа ах бид хоерынхтой тун ижил. Хэзээ ч таньдаг хүмүүсээс ийм харьцаатай ах дүү хоер олж байгаагүй болохоор зохиолоос ч атугай олсондоо баярлах. Илэн далангүй гэхэд арай л илэн далангүй. Ахыгаа санана. Яг л үүн дээр гардаг шиг нэг нь амьдралаа бодохоор шийдэхэд нөгөөх нь гэнэт өөрийнхөө амьдралыг эргэцүүлэн бодно. Энэ үеэс л эдгээр хоерын тэр нандин холбоос тасарч байгааг мэдээд хүлээн зөвшөөрөхгүй тэмцэх ч бууж өгөхөөс өөр аргагүй байдалд хүрээд... Амьдрал л юм даа
No comments:
Post a Comment