Saturday, June 29, 2013

Finding myself from the most unexpected places

 Анхнаасаа л хийхийг хүсээгүй дадлага. Гэртээ өнжөөд ном уншаад хэвтэхсэн оронд нь гэсэн бодол минь. Гэвч намар өөртөө төвөг удахгүйн тулд хийхээс өөр арга үгүй дадлага. Даваад гарна даа яаж ийж байгаад гэсэн бодол минь.
 Төөрөн төөрөн усан борооноор цагаасаа хожигдон очсон газар гаднаасаа эмнэлэг гэхээсээ илүүтэйгээр тийм нарийн гудамжинд элбэг тохиолддог хүнсний дэлгүүр гэлтэй. Зүрхшээн татсан хаалганы цаана үнэндээ тийм сайхан уур амьсгал байна гэж огтоос төсөөлөөгүй. Цайны цаг хүртэл л байж болно гэж хэлсэн дарга, санаандгүй хичнээн буруу зүйл хийсэн ч аашлалгүйгээр тайлбарлах найрсаг хөгшин эмч, бараг л үеийн юм шиг ярьж хөөрөх залуухан эмч эгч гээд энгийн бөгөөд сайхан хүмүүсээр дүүрэн 6 өрөөтэй жижигхэн тэрхүү эмнэлэгт суухад яагаад ч юм лагерийн байшинд байгаа юм шиг л тухтай тохьтой санагдаад байх юм. Ирж үзүүлж буй хүн тус бүрээс би амьдралын талаар хичээл сураад байгаа нь нэн таатай. 3 ихэр мөртлөө бие биенээсээ тэс өөр нялхас, өвчтэй ганц бие ахыгаа чин сэтгэлээр хайрлан асрах дүү, ээж нь өөр өрөөнд үзлэгт орж байхад намайг тас тэврээд уйлах жижигхэн хүүхэд, ой гарантай хүүхэдтэй атлаа ахин жирэмсэн болсондоо гэмшин суух залуухан эмэгтэй, хүйтэн зайрмаг идээд хоолойгоо өвтгөснөө мэдээд гэртээ байгаа зайрмагийг хаяна даа гэх бяцхан хүү гээд л тийшээ л очоогүй байсан бол хэзээ ч уулзахгүй байсан хүмүүс!
 Заримдаа хүнд өөрийгөө бага ч атугай танихад нь тэс өөр орчин хэрэгтэй.

No comments:

Post a Comment