Одоогоор нийт 7 орноор зорчиж үзжээ. Хамгийн урт нь 1 сар, хамгийн богино нь 3 хоног байсан аж. Очиж буй улс нутгаа "харийн" "хүнийх", харин өөрийгөө "жуулчин" "гадных" гэж мэдэрсээр явсан ч огт төсөөлөөгүй байсан нэг нутагт хөл тавьсан цагаасаа эхлээд л "Эндхийн юм бүхэн надад таалагдана. Дэндүү дотно санагдаад байна" гэдгийг далд зөнгөөрөө мэдэрч,мэдрэмж минь ч намайг хуураагүй. Халуунд дургүй ч тэндхийн халуун халуун биш мэт санагдаж, энгийн хоолонд нь хоолшиж, том хот биш тусмаа л сэтгэлийг минь татаад байгаа мэт мэдрэгдэж... Бусад очиж байсан газруудаасаа боломж олдвол ахин ирсэн ч яахав хэмээн бодон буцдаг байсан бол энэ нутгаас заавал ахин ирнэ дээ гэсэн амлалт өөртөө өгөн буцсансан. Дараагийн очсон улсдаа нэг ч хоноогүй байхад миний биш нутгаар homesick болно гэж анх гэрээсээ хөдлөхдөө яахан мэдэх билээ дээ... Дурсгал болгон авах барааны төрөл ховор ч тэндээс авчирсан юм бүхнийг харахаар цаанаасаа л бүр нэг дотно санагдаад, хайр хүрээд байдаг юм. Ай, Кхмер үндэстнүүдийн эх өлгий минь! Энэ газар магадгүй миний сүнсний эх орон ч байж болох
No comments:
Post a Comment