Saturday, June 15, 2013

Departures and the return

Departures.
Жил, үгүй ээ 2 жил ч юм уу блоггүй явсны эцэст энэ киног үзээд дууссаныхаа дараа үүний тухай төрсөн мэдрэмжүүдээ, ер нь үүний ч гэлтгүй бүх юмны тухай бичих өөрийн газартай болмоор санагдаад... Тэгээд хэд хоног бодсны эцэст нээв.

Departures- явах, мордох, алсыг зорих, холдох.

Киноны дараа төрсөн мэдрэмж 1. Орхин одно гэдэг яг юу гэсэн үг вэ?
Хэн нэгэн биднийг үүрд орхин явсан мэт санагдавч хэзээ ч орхиогүй байх тохиолдол бий. Дахиж нүдэнд харагдахгүй ч сэтгэлд үргэлж хамт байх нэгнийг алсыг зорьсон гэж хэлвэл эндүүрэл болох биз. Хамт байна гэж зөвхөн бие махбодиороо хамт байхыг хэлдэггүй мэт.
Гэвч өдөр бүр уулзаж, юм ярьдаг ч ердөөсөө л алс хол байгаа мэт хүмүүс эргэн тойронд их. Тэдний ч, миний ч сэтгэлүүд бие биенийхээ сэтгэлүүдээс өөр орон зай, цаг хугацаанд орших тул эдгээр хүмүүсийн хувьд би явж одсон, миний хувьд ч эдгээр хүмүүс хаа нэг зүг рүү мордчихсон.

Киноны дараа төрсөн мэдрэмж 2. Бидний үнэхээр дуртай гэж бодсон зүйлс үнэхээр бидний дуртай зүйлс байдаг уу?

Хэрвээ тэгэх боломжтой байдаг бол энэ хорвоо дээрх бүх ажил мэргэжлийг тодорхой хугацаанд хийж үзэхсэн. Тэгээд өөрийн дуртай юмаа, өөрийгөө олохсон. Хэн ч байж болно. Би юунд ч дуралж болно. Гагцхүү хийж үзсэн цагтаа л  мэднэ. Тийм зүйлээ олтол би ахин хэдэн удаа алдах бол, хэр их хугацааг өнгөрөөх бол? Би олчихсон бол яана? Би хэзээ ч олохгүй бол яана?

Киноны дараа төрсөн мэдрэмж 3. Гэрлэлт ба хувь хүн 2-ийн зааг хаана байдаг вэ?
Нөгөө талаа хэцүү байхад нь сэтгэлийн дэм өгөхийн тулд өөрөө өвдөж байсан ч тэвчих сэтгэл. Нөгөө тал буруу шийдвэр гаргаснаа мэдээд гэмээ хүлээх тэр мөчид уужуу ухаанаар зэмлэлгүй өнгөрөөх тэр мөч. Нөгөө тал өөрт нь хэлэлгүй шөнөөр сэм гарахад унтаж буй мэт дүр эсгэх тэр их итгэл. Нөгөө талын бүх юм тэвчишгүй болоход өөрөө яваад өгөх тэр их зориг. Хэсэг хугацаанд хол байсан ч буцаад эргээд л ирэх тэр хайр.

Киноны дараа төрсөн мэдрэмж 4. Энэ хөгжмүүд үү!


Киноны дараа төрсөн мэдрэмж 5. Хэсэг хугацааны дараа ахин үзэх хэрэгтэй.


2 comments: