Sunday, August 25, 2013

Хаанаас ч ирж, хаашаа ч явдаг юм бэ дээ, бид... Гэхдээ энэ хоер цэг хамаагүй, харин дундуур нь татагдах шугаманд л хамаг учир буй мэт.  Хэдэн мянган жилээр тоологдох уртаас урт хэрчмийн ердөө л төө хүрэхгүй зайнд нь оршоод л дуусах он жилүүд минь... Магадгүй дуусдаггүй байх, өөр нэгэн хэсэг рүү л нүүдэллэдэг ч юм бил үү? Төө хүрэхгүй зайнд минь тохиох олон мянган учралууд, олон олон хаврууд минь... Хэтэрхий богино зайнд хэтийдсэн олон шаналлууд минь... Үүнээс ч давах жаргалууд минь бас... Орь ганцаар мэт санагдавч анхны харц, анхны уузалтаар л татагдах увидаст учралуудын тоо хуруу дарам цөөхөн... Зүрх үүрд мөстжээ хэмээн бодох үест хаврын нартай хамт хайлуулахаар ирсэн дулаахан инээмсэглэлүүд... Нойр хулжих үест шүүрч аваад л уншихад сэтгэл хийгээд оюуныг тайвшруулах шүлгүүдийг бас л нэгэн нойр нь үргэсэн хүмүүн бичээ дээ? Тоост хорвоогийн ердөө нэгэн тоосонцор төдий ч...  

No comments:

Post a Comment