Амьдрал хэд хэдэн үе шатаас бүрдээд тэдгээр үе шатууд бас дотроо бичил үе шатуудтай юм шиг.
Би амьдралынхаа хамгийн хачирхалтай үеүүдийн нэгд явж байгаа мэт санагдана. Энэ бол их сургуулийн үе. Хүүхэд нас, том хүн хоерын яг завсар. Хүүхэд насандаа, эцэг эхийнхээ гэрт мөнхөд бяцхан эрх охин нь байгаад үлдчихмээр юм шиг эсвэл шууд л бие даасан амьдралаа бушуухан эхэлчихмээр...Аль алиныг нь би яг одоо хийж чадахгүй болохоор л тэгэж их тэмүүлж байгаа юм.
Ойрд яг л нэг жуулчин шиг л санагдах болов. Өд нь ургачихаад нисэхэд хэдийнээ бэлэн болчихсон байгаа шувуу ч юм уу. Гэнэт байж байгаад бүх номоо дэлгэж тавиад авахыг нь аваад бусдыг нь хүнд бэлэглэчихмээр, хамаг хувцасаа шатаагаад эсвэл асрамжийн газар өгчихмөөр, тэмдэглэлүүдээ бүгдийг нь ураад хаячихмаар санагдах мэдрэмжүүд...
Юунд ч санаа зовох хэрэггүй мэт харагдаж байгаа ч үнэндээ толгой тархийг хэдэн хэсэг болгоод хаячихаж ч чадах бодлууд минь, миний шаналлууд...
Энэ үе шатаас гэхдээ би эцгийн гэрээс явсан ч, энгүй их орчлонгийн хаана ч очиж юу ч хийлээ ч хэзээ ч гарахгүй мэт...
No comments:
Post a Comment