Friday, August 2, 2013

Metamorphosis

“I cannot make you understand. I cannot make anyone understand what is happening inside me. I cannot even explain it to myself.” 
 Franz Kafka, The Metamorphosis

.... гэсэн үгс дээр нэмэх нь "Чиний дотор ч юу болж байгааг би ойлгохгүй юм". Үгүй ээ, ер нь л нэгтгээд хэлэхэд " Бид юу болоод байгааг огтхон ч ойлгохгүй байна". Миний буруу юу? Чиний буруу юу? Гэхдээ яагаад заавал ийм адгийн асуултуудыг тавих нөхцөл байдлыг бид үүсгэчихэв? Бидний энэ олон саадыг даван туулсан нөхөрлөлийн цэг энд л оршиж байсан юм уу? Хамтдаа удаан байхыг би л лав хүссэн, хүсэж ч байна. Харин чи? Би өвдөж байна. Харин чи? Надад гунигтай байна. Харин чамд? Надад харамсалтай байна. Харин чамд? Чи миний тухай бүгдийг мэдэж байсан. Харин би чиний тухай бараг юуг ч мэдэхгүй байсан гэдгээ мэдсэн. Энэ цагаас л бидний хоорондох зай холдож эхэлсэн юм болов уу? Эсвэл угаас л ийм зай байсаар ирснийг би л анзаараагүй юм болов уу? Яагаад намайг өвтгөх үгс хэлээд эхэлсэн юм бэ? Нэг удаа, хоер удаа, гуравдахь удаагаа... Ийм үгс сонсож сураагүй би тэсээгүй. Би явмаар болж эхэлсэн. Би өнгөрсөнг харж эхэлсэн. Илүү тодоор бас хар талуудтай нь... Миний хувьд чи буруутай, чиний хувьд би буруутай. Утгагүй юм. Төгсгөл ингээд л ирчихдэг юм уу? Бидний бүх дурсамж хаана байгаа юм бэ? Би чиний өнгөрсөнд орших нэгэн болоод хувирчихсан уу? Бид...

No comments:

Post a Comment